• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

Лондон хотын Тоттенхэм дүүрэгт амьдардаг 13 настай Joshua Beckford нь аутизмтай хүмүүсээс дэлхийн нөлөө бүхий 30 эрхмийн нэг юм. 

Beckford хүү бол дэлхийн хамгийн сод хүмүүсийн нэг маргаангүй мөн. Учир нь 6 настайдаа дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Оксфордын сургуулийн 8-13 настай хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөрт элсэж бүх хичээл тэр дундаа түүх болон философит бусдаас гойд байж онц дүнтэй төгсжээ.

Тархины мэс засалч болох мөрөөдөлтэй гоц жаал хүү олон мянган хүний өмнө Ted Talk-ийн илтгэл тавьж олны танил болжээ.

Beckford 3 настайгаасаа эхлэн бичиг үсэг сурсан ба уншиж сурсан даруйдаа япон болон бусад гадаад хэлийг сурч, 4 настайгаасаа компьютер дээр хүний биеийн загварчлалыг судалж мэс засалчаар бэлтгэгдэж эхэлсэн байна.

Тэр ч бүү хэл өдгөө "Эртний Египет"-ийн тухай хүүхдийн ном бичиж буй аж.  

Beckford: "Би дэлхий дэлхийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах хүсэл мөрөөдөлтэй. Би дэлхийг хамгаалж, дэлхийн сайн сайхны төлөө хүмүүс ухамсартай үйл хөдлөл хийхэд эерэгээр нөлөөлөхийг хүсэж байна" хэмээн Ted Talk-ийн үеэр хэлсэн юм.

"Би эхлээд компьютерийг гар дахь үсгүүдийн байршлыг хүүдээ зааж өгөхөд тэр их хурдан тогтоосон. Энэ байдлаар түүнд өнгө хэрхэн ялгаж болохыг хялбар шийдсэн " хэмээн түүний аав хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Нэмж хэлэхэд Их Британид 700 мянга гаруй аутизмтай хүн байдаг ба 100 хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг аж.

TAGS