• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    88   |  
0

Марафон гэхээр усан хулгана болтол, бахардаж унатал гүйдэг спортын төрөл хэмээн бидний олонх ойлгох нь энүүхэнд. Тэгвэл энэ ойлголтыг эвдсэн, дарсанд дурлагсад дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцдог нэгэн хачирхалтай марафон Францын баруун өмнөд нутгийн усан үзмийн хөндийд зохиогддог. 

2019 онд 35 дахь жилдээ зохиогдож буй “Marathon du Medoc” нь хүмүүсийг хүссэн хэмжээгээрээ дарсаа ууж, бяслагаа идэнгээ гүйх боломжийг олгодгоороо онцлог.

Тэмцээн жил бүрийн есдүгээр сард зохиогддог ба бүртгэлийн хураамж нь 88 евро аж.

Зогсоол бүрт ус уух тавцан байх ба гүйгчид түр завсарлан эндээс цангаагаа дарсаар тайлахын зэрэгцээ төрөл бүрийн бяслагийг иддэг байна.

Мөн гүйгчид зогсоол бүрт байх тавцангуудад өрсөн усан үзэм, зайрмаг болон хясаанаас хүссэнээрээ идэнгээ уралдаж болдгоороо уламжлалт марафоноос эрс ялгаатай.

Хамгийн сонирхолтой нь тус уралдаан оролцогчид содон хувцаслах ёстой гэсэн ганц дүрэмтэй бөгөөд хурдтай гүйгчдээс гадна хамгийн өвөрмөц хувцаслалтыг бас шалгаруулдаг. Жил бүр мянга мянган гүйгчид дарс, викингчүүд, үлгэрийн баатар эсвэл харь гарагийнхны дүрд хувирч хувцаслан уралддаг.

Зохион байгуулагчдыг хэлж буйгаар гүйгчид 6.5 цагийн дотор өгөгдсөн зайг гүйж туулах ба энэ нь байгалийн үзэсгэлэнг бишрэн, ганц хоёр шил дарс уунгаа, түүхэн газруудыг таньж мэдэн, уралдааны үеэр тоглогдох амьд хөгжмийн тоглолтыг таашаан уралдахад хангалттай хугацаа аж.

42 км-ийн урттай энэ замыг амжилттай туулахын тулд гүйгчид дарс уухаас өөр сонголтгүй болдог байна.

Оролцогчдыг эрэгтэй, эмэгтэй гэсэн төрөлд шалгаруулж, түрүүлсэнд нь шагнал болгож өөрийнх нь жингийн хэмжээтэй Medoc дарс өгдөг. Мөн ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан гүйгчид мөн дарсаар шагнуулдаг гэнэ.

Сонирхуулахад 1985 оноос эхлэн Францын  Bordeaux мужийн хойд хэсэг болох Medoc дарсны усан үзмийн тариалангийн бүс нутагт тус уралдааныг  зохиож эхэлжээ. 

Эх сурвалж: Dailymail.co.uk

TAGS