• Lead the way ...
         
11
2026
Jan
Daily poll
(Нийт санал: 5)
80.00%
20.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    256   |  
0
АНУ-ын "Ал Асад", "Эрбил" цэргийн хуарангууд Ираны пуужингийн бай болжээ

Ирак улсад байрлаж буй АНУ-ын зэвсэгт хүчний “Ал Асад”, “Эрбил” цэргийн хуарангуудад Иран улс нийт хорь гаруй пуужингаар цохилт өгчээ.

Хошууч генерал Касим Солиманигийн оршуулах ёслол. Тэрээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дроны бай болсон билээ

Орон нутгийн цагаар үүрийн 1 цаг 30 минутад эхэлсэн уг дайралтад АНУ-ын талаас хүний амь хохироогүй бол хэд хэдэн Ирак хүн пуужингийн тэсрэлтэд өртсөн болохыг эх сурвалжууд мэдээлж байна.

Иран улсын хошууч генерал Касим Солиманийг АНУ-ын дроноор устгасны хариу үйлдэл болж буй уг пуужингийн дайралтад АНУ хариу баривал Иран улс АНУ-ын газар нутаг дотор халдлага үйлдэхээс гадна тэдний холбоотон Арабын нэгдсэн эмиратын Дубай, Израйлы Хайфа хотуудад довтлохоо мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Марк Эспер нар Цагаан ордонд яаралтай ирсэн бөгөөд олон нийт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдлийг хүлээж байна.

Та ЭНД дарж нөхцөл байдлын шинэ мэдээллийг CNNсайтаас аваарай

Эх сурвалж: CNN

TAGS





Холбоотой санал болгох мэдээ