• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийж байгаа нь. Түүний зүүн гар талд дэд ерөнхийлөгч Майк Пенс, баруун гар талд Батлан хамгаалах яамны ерөнхий нарийн бичгийн дарга Марк Эспер нар зогсчээ

Өчигдөр Иран улсын пуужингууд Ирак дахь АНУ-ын цэргийн базад цохилт өгсөн билээ. Албаны эх сурвалжууд дайралтаар хүний амь үрэгдээгүй хэмээн мэдэгдсэн боловч Америк улсын ерөнхийлөгч Доналд Трамп ямар мэдэгдэл хийхийг дэлхий нийт чих тавин хүлээж байлаа.

Ирак улсад байрлаж буй АНУ-ын цэргийн хуарангууд

Тэгвэл Доналд Трамп ард иргэддээ хандсан мэдэгдэлдээ дайралтад хүний амь үрэгдээгүйг мэдэгдээд, Иран улстай үүсээд буй зөрчлөө Америк улс энхийн замаар шийдвэрлэх ёстой хэмээн хэлжээ.

Тэрээр мөн

“Америкийн зэвсэгт хүчин бэлэн байдалд байгаа. Намайг ерөнхийлөгч байгаа цагт Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй”

хэмээн мэдэгдэлдээ дурдсан бөгөөд Ираны пуужингийн дайралтыг өдөөсөн хошууч генерал Касим Солиманиг устгасан явдлаа “АНУ-ын эсрэг хийх дайралтаас сэргийлэх үйлдэл байсан” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

TAGS