• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Та гэр бүл, найзуудтайгаа кино үзэж байхдаа, утсаараа ижил дуу сонсохдоо тус тусдаа bluetooth чихэвч ашиглан дууны чанга, сулыг тохируулдаг болбол ямар вэ?

Харин Bluetooth Special Interest групп нь өнгөрсөн мягмар гарагт Лас Вегаст болсон "Хэрэглэгчийн цахилгаан барааны шоу"-д энэ мэт сонирхолтой шинэчлэлийг агуулсан Bluetooth-ийн хэрэглээнд тэсрэлт хийсэн "Bluetooth LE Audio"-гоо олон нийтэд танилцууллаа.

Өнөөгийн бидний хэрэглэдэг "классик bluetooth"-ийн технологиос ялгаатай нь LE-нь өндөр чанартай аудио, батарейн хүчин чадлыг нэмэгдүүлж, multi-stream audio буюу нэг төхөөрөмжид тоглогдож буй аудиог олон хүн bluetooth чихэвчээр зэрэг сонсох боломжийг олгожээ. Түүгээр ч үл барам сонсголын аппараттай хүн ч энэ чихэвчийг ашиглах боломжтой аж.

Тухайлбал та bluetooth микрофон хэрэглэж буй тоглолтын үеэр хэт чанга хөгжмийн дугаралтыг bluetooth-ээрээ холбогдон багасгаж, лекцийн танхимд багшийнхаа яриаг сонсож чадахгүй бол мөн л ихэсгэх боломжтой гэсэн үг.

Bluetooth SIG группийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр эдгээр шинж чанарыг агуулсан Bluetooth LE Audio нь энэ жилийн эхний хагаст хэрэглэгчийн хүртээл болох бөгөөд уг технологийн шинэчлэлд хүмүүсээс санал хүсэлтээ ирүүлэхийг хүсэж буй юм.

Эх сурвалж: cnbc.com

 
TAGS