• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    94   |  
0
 

Австралийн байгаль хамгаалагч, ан амьтан судлаач Стив Ирвин агсны гэр бүлийнхэн гамшигт нэрвэгдсэн амьтдыг аварсаар байна. Байгаль хамгаалагч гэр бүл дэлхийн хамгийн том амьтны эмнэлэг болох “Australia Zoo”-г эзэмшдэг. Тус эмнэлэгт түймэрт өртсөн 90 мянга гаруй амьтад эмчлүүлж байгаа юм. 

Түүний охин Бинди “Манай гэр бүл гамшигт өртсөн амьтдад бүх хүчээ дайчлан туслах болно” хэмээн инстаграмм хуудсандаа нийтэлжээ. 

Албаныханы мэдээлснээр: Шинэ өмнөд Уэльс мужид л гэхэд 25 мянга орчим коала баавгай амь үрэгдсэн бөгөөд 6.3 сая га талбай, 2.5 мянган барилга байгууламж шатсан гэх тооцоог  гаргажээ. Мөн энэ сарын 4-ны байдлаар 24 хүн амиа алдаж, Виктория мужид зургаан хүн  сураггүй алга болсон аж. 

Эх сурвалж: www.thinkinghumanity.com

TAGS