• Lead the way ...
         
04
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    207   |  
0

Өөрийн сувагтаа 15.1 сая дагагчтай youtube од David Dobrik өнгөрсөн арван хоёрдугаар сарын 23-нд David's Disposable зураг засварладаг апп-аа олны хүртээл болгосон нь сар хүрэхгүй хугацаанд IOS- үйлдлийн системд гэхэд нэг сая удаа татагджээ.

David's Disposable апп нь инстаграм нөлөөлөгчдийн байнгын хэрэглээ болсон Huji Cam төстэй бөгөөд зургаа дарахын төдийд л 90-ээд оны Fujifilm-ийн хальсны аппараттай төстэй ретро эффектийг нэмнэ.

Та аппыг ашигласны дараа маргааш өглөөний 09:00 цагт таны зургуудад эффект нэмж боловсруулж дуусна. Хэрэв энэ апп-аар дарсан зургаа боловсруулж, угаалгасан хувилбарыг авахыг хүсвэл нэг ам.доллар төлж хүргүүлэх боломжтой гэнэ.

Sensor Tower-ийн мэдээлснээр тус аппыг таталтын 60 хувь нь энэ сарын 7,8-нд хийгджээ.

Эх сурвалж: Businessinsider

TAGS





Холбоотой санал болгох мэдээ