• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    102   |  
0
 

Сүүлийн 10 жил криптовалют буюу виртуал мөнгө гэх ойлголт цахим санхүүгийн зах зээлд шинэ давлагааг бий болгосон. Уг тоон мөнгийг хэмжих нэгж нь цахим зоос. Эдгээр зоос нь  өндөр хамгаалалттай шифрлэгдсэн өгөгдөл юм.

Өдгөө олон улсад Криптовалютыг арилжааны хэрэгсэл болгон ашиглахын  зөв буруугийн тухайд бус дэлхий нийтээр энэ виртуал мөнгө рүү хэзээ шилжих, үүнийг хэрхэн өндөр нууцлалтай байлган хөгжүүлэхэд анхаарч байна.

 
 

1. Аль нэг улсын банк болон засгийн газарт харьяалагдахгүй 
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цахим мөнгөнөөс ялгагдах гол ялгаа нь аль нэг улсын засгийн газрын зохицуулалт байхгүй. Эзэмшигчид нь өөрсдөө сүлжээ үүсгэж, хоорондоо арилжаанд оролцдог. Иймд хийсвэр мөнгөний хувьд дундын зуучлагчгүйгээр гүйлгээ хийх боломжтой тул гадаад болон дотоод гүйлгээний шимтгэлгүй. Мөн цаг хугацаа хэмнэх давуу талтай. Уг виртуал мөнгөний аюулгүй байдал, нууцлалыг хангах үүднээс шифрлэлтийн хэл ашигладаг. Үүнийг тайлах түлхүүрийг “криптограф” гэж нэрлэнэ. Криптограф бол тооны ухаан ашиглан өгөгдлийг кодолж, буцаан сэргээх шинжлэх ухаан юм. 
 

 
 

2. Виртуал мөнгөний гүйлгээ “блокчэйн” технологид суурилсан алгоритм дээр явагддаг 
Блокчэйн буюу “хэлхээт хайрцагны” технологи нь тоон үзүүлэлт дээр суурилсан мэдээллийн бааз юм. Блокчэйнд аливаа шилжүүлгийг “гүйлгээ” гэж нэрлэнэ. Олон гүйлгээг багцалсныг “блок” гэнэ. 

“Зоос олборлоно” гэдэг нь тоо бодож, блок дээр шинэ гинжин хэлхээг нэмж буй хэрэг юм. Блокчэйн дэх виртуал зоосууд өндөр түвшинд нууцлагдсан гинжин хэлхээтэй. Шинээр зоос гаргах, гүйлгээ хийх зэрэг бүх үйл ажиллагаа уг системийн дансанд хадгалагдан, тасралтгүй гинжин хэлхээг үүсгэнэ.
 

 
 

3. Дэлхий дээр 1300 төрлийн криптовалют арилжаалагдаж байна 

Ханшийн өсөлтөөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд буй “биткойн” эдгээр криптовалютуудын зөвхөн нэг нь. Биткойн дэлхий дээр арилжаалж буй  виртуал мөнгөний 34 хувийг эзэлдэг. 

Аливаа шинэ блокийг гаргаж авахын тулд хүнд тооцоолол хийх үйл явцыг зоос “олборлох” гэж нэрлэдэг. Хүмүүс зоосыг түрийвчнээс түрийвчэнд арилжаалдаг бол олборлогчид блокчэйныг хадгалах болон гүйлгээг баталгаажуулах компютерын үйл явцыг хариуцдаг. 
 

 
 

4. Та хүссэн үедээ худалдан авч, арилжаалах боломжтой 
Та  криптовалют хүлээн  зөвшөөрсөн компанийн бараа, үйлчилгээг авч болохоос гадна ханш нь өссөн үед зарах боломжтой. Хэрэв ирээдүйд виртуал мөнгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрвөл өөр оронд очоод валют солиулах шаардлагагүй болно. 

 

5. Алдаа гаргасан үед “буцаах”  боломжгүй

Нэгэнт залгагдсан гинжийг салгах боломжгүй байдгаараа онцлогтой. Блокчейн системд хадгалагдсан бүртгэлийг орлуулах эсвэл хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй. Иймд төлбөрийг хүчингүй болгох, буцаахгүй тул анхааралтай байх хэрэгтэй.

 
 

6. Крипто зооснууд хязгаартай

Виртуал мөнгийг цаасан валют шиг хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлэх боломжгүй, цахим орчноос олборлодог. Эхэн үедээ криптовалютыг энгийн компьютерт олборлож болдог ба цаашид олборлолтын тоо нэмэгдэх тутамд бодолт нь хүндэрч, олборлолтын хугацаа уртасч, өндөр хүчин чадалтай блокчейн программчлалтай супер компьютерүүд хэрэгтэй болдог. 

Иймд Криптовалютын хангамж үргэлж дутагдалтай тул дамлах хэрэгсэл болж хувирдаг. Тухайлбал, биткойны системийг 21 сая ширхэг биткойн л гарах боломжтой бүтээгсэн бөгөөд одоогоор 16 сая нь олборлогдсон. Гэхдээ нэг биткойн нь 100 сая ширхэг сатошид /нэгжид/ хуваагдах учир хэрэглээнд хязгаар байхгүй.

 

7. Шинэ Криптовалют олборлоход маш өндөр эрчим хүч шаардлагатай

Блокийг шифрлэхэд маш их математик тооцоолол шаардлагатай болдог учраас нэг биткойн олборлоход жирийн компьютероор бол нэлээд хэдэн жил шаардагдана. Өөрөөр хэлбэл, асар их эрчим хүч шаардлагатай. Тиймээс энэхүү блокийг тайлахын тулд уг сүлжээнд холбогдсон компьютерууд нийлж, хүчээ нэгтэн ажилласнаар гаргаж авдаг. 

 
 

8. Системийн бүх хэрэглэгч  харах боломжтой 
Блокчейний бүх өгөгдөл нь блокчэйний хэрэглэгчдийн компьютер дээр хадгалагддаг тул мэдээлэл ил тод байдаг. Виртуал мөнгөний гүйлгээ харилцагчаас харилцагчийн хооронд шууд хийгдэнэ. Мөн энэ гүйлгээ нь сүлжээнд нэгдсэн бүх хэрэглэгчид нээлттэй байдгаараа онцлогтой. Блокууд нь сүлжээнд нэгдсэн бүх компьютерт тархан байрлах бөгөөд аль ч компьютерээс бүх мэдээллийг харах бүрэн боломжтой байдгаараа онцлог юм. 

 
 

9. Одоогоор үндэсний гүйлгээнд хүлээн зөвшөөрсөн  улс байхгүй 

Виртуал мөнгөний зах зээл тасралтгүй тэлж байгаа ч уламжлалт мөнгөн тэмдэгтүүдийг орлож чадах хэмжээнд хараахан хүрээгүй. Хамгийн гол нь энэ цахим валютын хэрэглэгч нь нууц байдаг тул сүүдрийн эдийн засаг бий болох таатай нөхцөл болно хэмээн засгийн газрууд болгоомжилж байгаа юм. Харин дэлхийн улсууд криптовалютын гол давуу тал болох блокчейн технологийг эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, газар тариалан, технологи, уул уурхай, эрчим хүч, даатгал, зам тээвэр зэрэг бүхий л салбарт ашиглахыг эрэлхийлж байна.  

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ