• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0
Нью Саут Уэлсийн Кулнура орчмын газар нь гурван долоо хоногийн өмнө түймэрт өртжээ

Өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн Австралийн түймэрт одоогийн байдлаар 63 мянган км квадрат газар шатаж, 1.5 тэрбум амьтан, тоо томшгүй олон ургамал мод устаад байна.

Түймрийн үнс нурам нь ургамалд хэрэгтэй шим тэжээлээр баялаг байдаг ажээ

Тэгвэл түймэрт шатсан газар амьдрал эргэн сэргэж байгааг Австралийн Нью Саут Уэлс мужийн нэгэн оршин суугч гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Түүний оршин сууж буй Дураг үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь арван хоёрдугаар сард галд өртсөн байна.

“Гал дайраад өнгөрсөн газар явахад алхам тутам үнс нурам агаарт дэгдэж, амьгүй хар модод дүнхийн зогсох нь сэтгэлд тавгүй. Байгаль сэргэж буй энэ дүр зураг Австраличуудад итгэл найдварыг өгч байна”

хэмээн зургийг авсан 71 настай Мүри Лоу хэлжээ. 

Австрали улс нь хуурай уур амьсгалтай, түймэр элбэг тохиодог газар юм. Тиймээс тус бүс нутгийн ургамал ногоо гамшгийн дараа хурдан хугацаанд нөхөн сэргэх зохилдлоготой болжээ. 

Гэвч энэ удаагийн түймэр нь урьд өмнө нь гарсан галын аюултай харьцуулахад цар хүрээний хувьд онцгой их хор хөнөөлтэй байгаа нь олон зүйлийн ургамал амьтан бүрмөсөн устаж үгүй болох эрсдэлийг үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

TAGS