• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    94   |  
0
Бусдын асаргаа тусламж шаардлагагүй эрүүл саруул амьдрах хугацааг эрдэмтэд судалжээ

Англи, Америк орны эрдэмтэд 10 жилийн хугацаанд хүний нийгэм эдийн засгийн нөхцөл байдал нь эрүүл мэнд, амьдралын чанарт хэрхэн нөлөөлдгийг судалсан үр дүнгээ танилцуулжээ.

Эдийн засгийн бүх давхаргад эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс ямагт илүү байжээ

Нийгмийн халамж төлөвлөлт, ахмад настнуудын асрамж үйлчилгээнд ашиглахад онцгой чухал хэрэг болох уг мэдээллийг цуглуулахын тулд эрдэмтэд 50-аас дээш насны 25 мянга гаруй хүнийг мэдээллийг шинжилсэн байна. 

Судлаачдын олж мэдсэнээр Америк, Англи орнуудад эдийн засгийн хувьд эмзэг давхаргын 50 настай хүмүүс дунджаар 22-23 жил бусдын асаргаа тусламж шаардлагагүй эрүүл саруул амьдрах магадлалтай бол ижил насны хөрөнгө чинээлэг хүмүүсийн хувьд уг хугацаа нь 31-33 жил ажээ. 

Өөрөөр хэлбэл хөрөнгө чинээлэг хүмүүс бусадтай харьцуулахад эрүүл амьдрах хугацаа есөн жилээр илүү хэмээх дүгнэлт гарчээ.

Хачирхалтай нь эдийн засгийн бүх давхаргад эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс ямагт илүү байжээ.

Эх сурвалж: The Guardian

TAGS