• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
Нидерландын 18-34 настай иргэдийн 34 хувь нь зээлтэй байна

Залуус ажил эрхлэх, дээд боловсрол эзэмшихийн тулд их хэмжээний зээл авах асуудал Европ тивд дэлгэрч байна. Тэгвэл Нидерланд улсын Амстердам хот залуу иргэддээ туслалцаа үзүүлэх нэгэн шийдлийг гаргажээ.

Нидерланд улсад сургалтын зээлтэй иргэд 1,4 сая хүрчээ

“Залуусын ирээдүйн амжилт боломжийг өр зээл хумигдуулан хязгаарлаж байна. Тиймээс залуу иргэддээ бид туслах хэрэгтэй”

хэмээн Амстердам хотын дарга Мархолин Мүүрмэн хэлжээ.

Туршилтын хөтөлбөрийн хүрээнд Амстердам хотын банк залуусын зээлийг мөнгө зээлдүүлэгчдээс худалдаж авах болжээ. 

Тэд тус мөнгийг өөрсдийн нөхцөл бололцоод нийцүүлэн уян хатан нөхцөлтэйгөөр эргүүлэн төлөх бөгөөд хөдөлмөр эрхлэгч болон дээд боловсрол эзэмшиж буй залуус нэмэлт хөнгөлөлт эдлэх аж.

Хотын банкнаас зээлийг нь худалдаж авсан хүн нэг бүр мэргэжилтэнтэй ажиллах бөгөөд тэд залууст зээлээ төлөхөд тусалж, зөвлөгөө өгнө.

Эх сурвалж: The Guardian

 
TAGS