• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    73   |  
0

Алзхеймерийн өвчин бол зөнөгрөлийн хамгийн түгээмэл шинж тэмдэгт тооцогддог. Ийм өвчтэй ахмад настнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд тус өвчний эрсдэлийн 70 хувь нь эцэг эхээс удамшдаг, үлдсэн хувь нь тархины гэмтэл,сэтгэл гутрал, цусны даралт ихсэхээс үүддэг байна.

Алзхеймерийн өвчний үед хүмүүс ой санамжаа алдаж, өвчин даамжрахын хэрээр орон зайн баримжааг мэдрэхээ больж, гэртээ байсан ч төөсрөн мэт мэдрэмж төрж, улмаар хэл ярианы асуудалтай болж, гэр бүл болон нийгмээс тусгаарлагдмал болж эхэлдэг. 

Тиймээс алзхеймертэй ахмадууд үргэлж гэрийнхэндээ мэдэгдэхгүйгээр гарч төөрчихдөг нь асран хамгаалагчдад багагүй хүндрэл учруулдаг.

Харин Японы “Wish Hills”  компани алзхеймртэй ахмадуудад зориулж гутлан дотор хийдэг GPS зохион бүтээснээр энэ асуудлыг шийджээ. Тиймдээ ч гэрээсээ мэдэгдэхгүй гарч алга болсон ч GPS ийн тусламжтай ахмадуудын байршлыг тодорхойлох боломжтой болжээ. Ахмад настан гэрээсээ 50 метр, 100 метр, 500 метр холдох тутамд тус GPS-ийг холбосон утсанд мэдэгдэл ирснээр алга болсон ахмадуудыг хялбар олох боломжтой.

Нийт хүн амынх нь 25 хувь нь 65-аас дээш настай Япон улс одоогоор энэ төхөөрөмжийг ашигладаг бөгөөд нэг ширхгийн үнэ 300 ам.доллар аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн нийт хүн амын 47.5 саяыг хүн зөнөгрөлтэй ахмад настан бүрдүүлдэг бөгөөд энэ тоо  жил тутамд 7.7 саяар нэмэгддэг гэсэн судалгаа бий. Тиймдээ ч энэ төхөөрөмж зөвхөн Япон гэлтгүй бух орны ахмадуудад ач тусаа өгөх юм.

 

 
TAGS