• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    97   |  
0

1950-2015 оны хооронд дэлхий нийтийн полимер резин болон мяндас зэрэг хуванцрын  хэрэглээ 2 сая тонноос 381 сая тонн болтол нэмэгджээ.  

Нэг хүнд оногдох хуванцрын үйлдвэрлэлээр тэргүүлдэг Хятад улс ирэх зургаан жилд нэг удаагийн хуванцрын хэрэглээг бүрэн халах орнуудын санаачлагад өнгөрсөн ням гарагт нэгдлээ. Эхний ээлжинд томоохон хотуудад дахин боловсруулах боломжгүй нэг удаагийн хуванцрын хэрэглээг хориглов. 

Нэг удаагийн хуванцрын микро-пластикууд нь далайн бохирдол ихээр үүсгэж тэнгисийн амьтдыг хордуулж улмаар эдгээр хорт бодис нь экологийн гинжин хэлхээгээр дамжин хүний хоол хүнсэнд ордог байна.

Энэ оны сүүлээр томоохон хотууд нэг удаагийн гялгар уутны хэрэглээг зогсоох бол жижиг хотууд болон алслагдсан бүс нутгуудад энэ жишиг 2022 оноос бүрэн хэрэгжих аж. Цаашлаад хоол хүргэлтийн бизнес, түргэн хоолны газар, ресторанд хэрэглэгддэг нэг удаагийн хоолны сав баглаа боодлыг хэрэглээнээс бүрэн халах төлөвлөгөөтэй байгаа юм. 

Эх сурвалж: Washingtonpost.com

TAGS