A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 97 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 97 | |
|
Зааны ясан эрэг улсын иргэний нийгмийн байгууллага, Unicef-тэй хамтран хуванцар хаягдлыг 2018 оноос эхлэн цуглуулж Abidjan хотын захын тосгон Gonzagueville-д 27 анги барьжээ.
Тус ангиудын ханыг барихад ашигласан гол материал нь дагтаршуулж боловсруулсан хамер байсан юм. Эдгээр анги бүр байшин барих уламжлалт материалын ердөө тал үнээр боссон бөгөөд 27 анги барихын тулд 150 тонн хуванцрыг боловсруулжээ. Үүний ачаар 1350 хүүхэд сургуульд хамрагдах боломж бүрджээ.
Тус улсын сурагчдын хичээллэдэг байсан шавар хичээлийн байр нар болон бороонд амархан нурдаг байсан аж. Харин хуванцраар барьсан лего мэт энэ ангиуд нар, салхины нөлөө, галд тэсвэртэйгээс гадна хэт халуунд нарнаас хамгаалах сэрүүн байр болж буй юм.
Нөгөөтэйгүүр тосгоныхон эдгээр ангийг хичээлийн бус цагаар хурал уулзалт хийх байр болгон ашигладаг байна.
"Сакассоу"-ын сургуулийн захирал Koffi Konan-ий үзэж байгаагаар эдгээр ангиуд өмнөхөө бодвол 10 дахин дээр гэнэ.
2021 он гэхэд Зааны ясан эрэг улсын хуванцар боловсруулах үйлдвэр UNICEF-ийн хүүхдийн сан, Колумбын нийгмд чиглэсэн байгууллагуудтай /social enterprise/ хамтран Африк тивд 500 анги барих зорилт тавьж буй.
Зааны ясан арал дахь UNICEF-ийн суурин төлөөлөгч Sophie Chavanel: “Хуванцраар хийсэн ангиуд яг л лего шиг харагддаг. Материал нь цемент зуурахтай харьцуулахад ажиллагаа багатайгаас гадна өртөг хямд, түүгээр ч үл барам эдэлгээ удаан.” хэмээсэн юм.
Хуванцар ханатай нэг ангийн босгоход 14.5 мянган ам.доллар зарцуулсан аж.
UNICEF-ийн мэдээлснээр тус эргийн хоёр хүн тутмын нэг нь бичиг үсэг тайлагдаагүй бөгөөд сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд боловсрол олгоход үүн шиг 15 мянган анги шаардлагатай аж.
Эх сурвалж: bbc news
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|