• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    91   |  
0

Дэлхий нийтээрээ Австралид гарсан ойн түймрийн төлөө санаа зовниж, гамшгийн эсрэг тэмцэхэд нэгдэн, хандивын аян өрнүүлсээр байна. АНУ-ын Массачуссет мужид амьдардаг 6 настай Owen Colley хүү Австралийн гамшигт нэрвэгдсэн амьтдад туслахаар хандивын аян өрнүүлжээ.

Тэрээр аав, ээжийн хамт шавраар 3000 гаруй коала хийж, борлуулсан бөгөөд 10 хоногийн дотор 250 мянга гаруй долларын хандив цугласан байна. “Би коала, имж, үнэг гэх мэт хөөрхөн амьтдыг галын аюулд өртөж байгааг мэдээнээс хараад сэтгэл ихэд шимширсэн” гэж Оwen хэлэв. 

Нэг коалаг ойролцоогоор 3-4 минутад хийдэг бөгөөд 275 градуст хатаахад 17 минут зарцуулагддаг байна. Хүүгийнх нь санаачилсан сайн үйлсийн аян үр дүнгээ өгсөн учраас гэр бүлийнхэн нь “Go Fund me” хандвийн аянг эхлүүлсэн бөгөөд 5000 австрали долларын хандив цуглуулахаар төлөвлөжээ. Түймрийн улмаас коала баавгайн гуравны нэг буюу 30 гаруй хувь нь устсан гэх статистик мэдээлэл бий. 

Эх сурвалж: www.boredpanda.com

TAGS