• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    84   |  
0
Коронавирусын халдвар эхэлсэн Ухань хотын этгээд махны зах лабораториос 30 гаруй км-ийн зайд оршдог

Ухань хотод САРС, Эбола зэрэг өвчний вирусыг судлах зориулалттай лаборатори 2018 оны нэгдүгээр сард ашиглалтад оржээ. “Үндэсний био-аюулгүй байдлын лаборатори” нэртэй уг хүрээлэн нь био-аюулгүй байдлын 4-р түвшний (BSL-4) буюу хамгийн өндөр зэрэглэлтэй боловч тухайн үед эрдэмтэд халдвар тархах эрсдэлийн талаар анхааруулж байжээ.

Лабораторийн хяналтын өрөө

Дэлхий даяар BSL-4 зэрэглэлтэй нийт 54 лаборатори байдгаас Ухань хотын лаборатори уг зэрэглэлийг хүртсэн анхны Хятад хүрээлэн ажээ. 2015 оноос барилгын ажил эхэлж, 2018 онд ашиглалтад орсон тус лаборатори нь анхандаа BSL-3 зэрэглэлийг шаарддаг САРС, бруцеллёз, шар чичрэг зэрэг вирусыг битүүмжлэн судлахаас гадна амьтны туршилт хийх зориулалттай байжээ.

Аюултай өвчний вирусыг судлах, түүний эсрэг вакцин боловсруулахад амьтан, тэр дундаа сармагчин дээр туршилт хийх шаардлагатай болдог аж. Гэвч амьтдын хөдөлгөөн болон зан авир тааварлашгүй, хазуулах, самардуулах эрсдэл ямагт байдгийн зэрэгцээ Хятад улсад амьтны туршилтын стандарт шаардлага харьцангуй сул байдгийг 2017 онд эрдэмтэд Ухань лабораторийн талаар анхааруулж байжээ.

Коронавирусын халдвар Ухань лабораториос 30 гаруй км-ийн зайд орших махны захаас тархсан гэх гэнэ. Хэдий Коронавирус лабораториос алдагдсан эсэх талаар мэдээлэл байхгүй боловч 2017 онд Nature сэтгүүлд гарсан уг анхааруулга багагүй анхаарал татаж байна.

2003 онд дэлгэрч, 8400 гаруй хүнд халдварлаж, 800 орчим хүний аминд хүрсэн САРС өвчин нь 2004 онд лабораториос алдагдаж байсан билээ. 

Эх сурвалж: Daily Mail

TAGS