• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Хурдацтай тархаж, 90 мянган хүнийг өвчлүүлээд буй короновирусийн халдварыг эмчилсэн анхны тохиолдол гарсан талаар Шанхай хотын эрүүл мэндийн яам саяхан мэдэгдлээ. 

56 настай Chen гэх эмэгтэй энэ сарын 12-нд короновирусын халдвар авсан даруйдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж эхэлсэн бөгөөд уушгин дахь өвчний халдвар нь устсан анхны өвчтөн болжээ.

Уушгины CT аппаратын тусламжтай түүний цусыг хоёр удаа шинжлэхэд дархлалын систем дэх короновирусын халдвар устсан болохыг хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл Beijing Daily Newspaper мэдээллээ.

Хятадын эмч нар халдвар устгагч HIV-эмийн тусламжтай вирусийн халдварыг бусад эсэд тархахаас амжилттай устгаж чадсан тухай The Express онцолсон юм. Хоёр жилийн өмнөөс судалж, боловсруулсан “Nelfinavir” гэгч бэлдмэл вирусийг бусад эсийг өвчлүүлэхээс өмнө устгаж буй аж.

Өвчин газар авч, онц байдал зарласан Ухань хотын эрх баригчид короновирусын халдварыг таслан зогсоохоор 10 хоногийн дотор зөвхөн энэ өвчний халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх тусгай клиник байгуулахаар зэхэж байна. Хятадын хөгжлийн банк халдварт өвчинтэй тэмцэж буй энэ хотод хоёр тэрбум юань буюу 290 сая ам.долларын зээлийг нэн яаралтай олгожээ.

Эх сурвалж: Nationalfile.com

TAGS