• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0

Индонез улсын эдийн засгийн томоохон тоглогчдын нэг Синар Мас групп БНХАУ-д шинэ коронавирусын (2019-nCoV) уршигтай тэмцэх, эмчилгээнд зориулж 100 сая юань буюу 14.4 сая ам.доллар хандивлалаа. Энэ тусламжийг Хятадын Хилийн чанадын Хандивын Санд даваа гарагт шилжүүлжээ.

Синар Мас групп нь эрчим хүч, уул уурхай, цаас, хөдөө аж ахуй ба хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үл хөдлөх, санхүү, харилцаа холбоо зэрэг голлох салбаруудад үйл ажиллагаа явуулдаг. Тус группийг үүсгэн байгуулагч Индонезийн гуравдагч чинээлэг эрхмээр шалгарсан хятад гаралтай Индонез Eka Tjipta Widjaja нь өнгөрсөн оны нэгдүгээр сард 95 насандаа таалал төгсжээ.

Sinar Mas группийн ерөнхийлөгч Teguh Ganda Wijaya: “Бид Ухань хотод газар авсан халдварт өвчинтэй тэмцэхэд хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн Синар Мас-ын APP-ийн/цаасны үйлдвэр/  Хятад дахь салбар болох Gold Hong Ye Paper групп өвчний голомт болсон Хубэй мужид түргэн тусламжийн эмчилгээний бүтээгдэхүүн болон 350 мянган юаны өртөг бүхий ариутгалын алчуур хандивласан байна.

Эх сурвалж: Xinhuanet.com

TAGS