• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Мельбурн хотын халдварт өвчин, дархлаа судлалын “Peter Doherty” институтийн эрдэмтэд хурдацтай тархаж буй шинэ коронавирусийг лабортаторийн орчинд бий болгосон Хятадаас гаднах хоёр дахь орон боллоо.

Анхны байгууллага нь болох Хятадын лаборатори нь энэ туршлагаа ДЭМБ-д хараахан танилцуулаагүй.

“Peter Doherty” институт туршлагаа ДЭМБ-тай хуваалцсаны дараа дэлхий дахины лабораториудад түгээх ажилдаа орох аж. 

Судалгааны багийнхан өнгөрсөн баасан гарагт халдвар авсан өвчтөний уушгинд үржиж буй нянг судалж, лабораторийн аргаар яг ижил төрлийн вирус үржүүлсэн нь тус халдварын устгах вакцин гарган авахад нэг алхам ойртсон хэмээн үзэж байна.  

 Peter Doherty институтийн ахлах судлаач Julian Druce

Doherty институтийн ахлах судлаач Julian Druce: “Вирусийг үржүүлэх нь короновирусын төлөв байдлыг нарийвчлан судлахад ихээхэн дөхөм болсон” хэмээлээ.

Үүний тусламжтайгаар шинж тэмдэг нь илрээгүй ч вирусийн халдвар тээсэн өвчтөнг илрүүлэх боломжтой.

Тус лабораторийн эрдэмтэн профессор Catton-ий хэлснээр тус вирусийн дөрвөн шатлалтай гурав дахь шинж тэмдэг нь илрээд буй бөгөөд бидний мэддэг SARS, MERS зэрэг амьсгалын замын халдварт өвчинтэй хамгийн төстэй. Мөн одоогийн байдлаар коронавирус нь SARS-ыг адил ноцтой биш гэж үзэж буй.

PeterDoherty институтийн профессор Catton

Олон жилийн туршлагатай тус лабораторийнхон вакциныг гарган авахад 10-12 цаг зарцуулж, өчигдөр шөнийг 02:00 цагт дууссан байна.

Эх сурвалж: abc.net.au

TAGS