• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0

Хятадын эрүүл мэндийн комиссын мэдээлж буйгаар тус улсад коронавирусын халдвараар өвчилсөн хүн 9692, нас барсан хүний тоо 213 болжээ.

Энэхүү халдварын талаар ДЭМБ хуралдаж онц байдал зарлах шийдвэр гаргасан байна. ДЭМБ-ийн албан ёсны мэдээгээр коронавирсуын 98 тохиолдол 18 улсад хүрчээ.

ДЭМБ-ээс онц байдал зарласан хамгийн сүүлийн таван тохиолдол:

2009 – Гахайн ханиад (swine flu). Нас барсан 200 мянга.

2014 – Халдварт саа (polio). 2012 онд устсан боловч 2013 онд эргэн тархсан.

2016 – Зика (zika). Жирэмсэн эмэгтэйчүүдэд онц аюултай халдварт өвчин. 

2014, 2019 – Эбола (ebola). Халдвар авсан 30 мянга, нас барсан 11 мянга. 

ДЭМБ онцгой байдал зарласнаар юу болох вэ?

ДЭМБ нь аливаа өвчин олон улсад тархах эрсдэл өндөр байх үед онц байдал зарладаг бөгөөд энэ нь улс орнууд өвчний эсрэг хамтран ажиллах, дор бүрнээ бэлтгэлтэй байх хэрэгтэйг илтгэж буй сануулга дохио юм. Энэ хүрээнд ДЭМБ өвчний эсрэг зөвлөмж боловсруулж, судалгаа шинжилгээнд зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэхийг улс орнуудаас хүсдэг байна.

 

Эх сурвалж: BBCCNN, WHO

TAGS