• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    98   |  
0

Өнөөдөр өглөө Япон болон БНСУ-ын засгийн газар Ухань хот дахь иргэдээ тусгай онгоц илгээн татан авчээ.

Цагийн өмнө БНСУ 360 гаруй иргэнээ өнөөдөр Инчон дох нисэх буудалдаа хүлээн авлаа. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг карентин тогтоосон Асань болон Жинчон хот руу явуулах автобусанд суулгахаас өмнө хяналтын төхөөрөмжөөр халуунтай эсэхийг нь шинжилж илгээжээ. 

БНСУ-д Ухань хотоос зорихдоо вирус тээж ирсэн 28 настай залуугаас тархсан халдварын долоо дахь шинж тэмдэг илэрсэн байна.

Харин Япон улсын хувьд гурав дахь тусгай онгоцоо илгээн 149 иргэнээ авчээ. Японд халдвар авсан 11 тохиолдол илэрсэн бөгөөд хүнээс хүнд дамжин халдварласан байна.

Эх сурвалж: apnews.com

TAGS