• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0
Бельгийн Брюселль хот дахь Европын холбооны парламентийн ордоноос Их Британий тугийг буулгалаа.

Brexit  гэж юу вэ?

Britian Exit буюу Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс  Европын Холбооноос гарах гэсэн үг юм. 2016 оны зургаадугаар сард Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландын сонгогчдын 51.89  хувийн саналаар  ЕХ-оос гарахыг дэмжсэн санал өгснөөс үүдэлтэй.

Олон жил үргэлжилсэн маргаан болох BREXIT-ийн асуудлаар Их Британийн парламентийн дээд танхим Сандерленд хотноо хуралдан Европын холбооноос гаргах шийдэлд хүрч баасан гарагийн 23:00 цагт тус улс  Европын холбооноос гарснаа албан ёсоор зарлалаа.

 Европын парламентийн Brexit намын гишүүн Jonathan Bullock Брюселлиэс тугаа авч Их Британий зүг хөдөллөө.

Лондоны парламентийн ордны гадаа BREXIT- ийг дэмжигчид баярын жагсаал хийж байна.

Шалтгаан:

ЕХ-ны гишүүн орнуудын ДНБ-ий 15.2%-ыг бүрдүүлдэг эдийн засгийн хоёр дахь том  тоглогч  тус цагаачдын асуудал, ЕХ-ын хууль дүрмийг дагах хараат байдалд байх, өөрсдөө гадаад худалдааны хэлэлцээгээ хийж чадахгүй байгаа асуудлууд нь Их Британий ЕХ-с гарах үндсэн шалтгаан аж.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон: “Төгсгөл биш шинэ эриний эхлэл тавигдаж байна” гэлээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон

ЕХ-той байгуулсан гэрээний дагуу шилжилтийн үе буюу 2020 оныг дуустал Их Британи ЕХ-ны зах зээл, гаалийн холбооноос гарахгүй, чөлөөт худалдаагаа үргэлжлүүлэхээр тохирсон.

Европын холбооны парламентийн ерөнхийлөгч Дэвид Сассоли:  "45 жилийн хамтын ажиллагааны дараах энэ шийдвэр нь багагүй түвэгтэй хэлцэл боллоо. Бид Их Британитай найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ, гэхдээ өөрсдийн ашиг сонирхлоо өрсөлдөөнч биш замаар хамгаална" гэв.

Мөн Европын холбоотой хийсэн хэлцлийн үр дүнд Их Британичууд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Шенгений бүс нутаг руу богино хугацаанд (90 хоног) визгүй зорчих хэлэлцээрт хүрсэн юм. 

Европын холбооны аялал жуулчлалын холбооны мэдэгдсэнээр энэ хэлцэл 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үргэлжлэх аж.

Эх сурвалж: BBC, CNN

TAGS