Ухань хотын "Huoshenshan" эмнэлгийн барилгын ажлын явц
Хятадын эрүүл мэндийн комиссын мэдээлж буйгаар тус улсад коронавирусын халдвараар өвчилсөн хүн 17205, нас барсан хүний тоо 362 болжээ.
Өмнөх өдөртэй харьцуулахад халдвар авагсдын тоо 2829 хүнээр нэмэгдсэн бөгөөд Хятад улсаас гадуур коронавирусын халдвараар нас барсан анхны тохиолдол Филиппин улсад бүртгэгдсэн билээ.
Ухань хотод коронавирустэй тэмцэх 1000 ортой эмнэлэг ашиглалтад орсон байна. 25 мянган метр квадрат эмнэлгийн барилгын ажил ес хоног үргэлжилжээ.
Эх сурвалж: CNN, Business Insider