• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    63   |  
0

NBA-ийн домогт сагсчин Майкл Жордан төрөлх нутаг болох Хойд Каролинагийн Шарлотт хотын захын хороололд анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэх хоёр эмнэлэг байгууллаа. Тус эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, орлогын түвшин бага, төрөөс эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ авч чаддаггүй нийгмийн давхаргынханд нээлттэй аж.

NBA-ийн зургаан удаагийн аварга, Charlotte Hornets багийн эзэн, Майкл Жордан амьжиргааны түвшин доогуур иргэдэд зориулж 7 сая ам.доллараар бүтсэн "Novant Health" эмнэлгийнхээ нээлт дээр:

"Би энэ индэр дээр хүү, эцэг, нийгэмлэгийнхээ гишүүний хувиар маш их бахархаж байгаагаа хэлмээр байна. Та бүхэнд ганц миний нэр харагдаж байгаа ч энэ нэрний цаана маш олон хүний хичээл зүтгэл, хөдөлмөр, ялангуяа бусдын төлөө үргэлж санаа тавьж ирсэн ээжийн минь санаачлага юм шүү. Өнөөдөр бол намайг үргэлж дэмжиж ирсэн хүмүүсийн ачийг хариулсан сэтгэл хөдлөм мөч юм. Иллинойс болон бусад газарт амьдарч ирсэн ч би хаанаас гаралтай вэ гэдгээ үргэлж санаж явдаг" гэлээ.
 

Хоёр мянган м2 талбайтай тус эмнэлэг нь 12 үзлэгийн өрөө, рентген дүрс оношилгооны кабинет, хөдөлгөөн заслын танхимтай аж. Иргэдийн санал хүсэлт, нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр 2017 оноос хэрэгжиж эхэлсэн эмнэлгийн барилгын ажил ийнхүү өндөрлөлөө.

TAGS