A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |
|
Хурдацтай тархаж буй коронавирусаас үүдэн цагаан сарын сунгасан амралт дуусч Хятадын хөрөнгийн зах зээл өчигдрөөс арилжаагаа эхлүүлсэн. Амралтын дараах анхны арилжаагаар нийт хөрөнгийн зах зээл 8 хувиар унасан нь 400 тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй талаар Forbes мэдээллээ.
Хятадын хамгийн том хөрөнгийн зах зээл болох Шанхайн хөрөнгийн биржийн индексээс үзэхэд энэ 8 хувийн уналт нь 2015 оны наймдугаар сараас хойш доод хэмжээндээ хүрсэн тохиолдол болов. Тухайн үед хөрөнгийн зах зээлийн арилжаа 7.72 хувь унасан нь өдрийн арилжааны хямралын хязгаарт хүрсэн үзүүлэлт болсон юм.
Вирусийн тархварыг тогтоон барихын тулд агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласнаас үүдэн аялал жуулчлалын салбарын хувьцааны арилжаа мөн их хэмжээгээр унаж байгаа аж.
Дэлхийн хоёр дахь том зах зээл болсон тус улсын төв банк зах зээлийнхээ хөрвөх чадварыг дэмжихээр банкны секторуудад 1.2 триллион юань буюу 173 тэрбум ам.долларын нөөцийг өнгөрсөн ням гарагт нийлүүлсэн юм.
Мөн Reuters-ийн мэдээлснээр өчигдөр буюу даваа гарагт Хонконг, Хятадын эх газартай хиллэх гурван хилээ хааж, Азийн санхүүгийн төв нь олон зуун ажилчдаа гэрээс нь ажиллуулах болж, олон тооны гадаад гэр бүл түр хугацаанд нутаг руугаа буцсан байна.
Эх сурвалж: Forbes
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|