• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0

Торонтогийн барилгын ажилтан, Wechat-ийн хэрэглэгч Wu Jian цахим хаягаараа дамжуулан орон нутгийн эрх баригчийн тухай худал мэдээлэл түгээн, гүтгэсний төлөө шүүхэд дуудагдан 50 мянган канад доллар буюу 38 мянган ам.долларын торгуулав.

Канадын бизнес болон технологийн хуульч: “Wechat-д худал мэдээлэл түгээж, хүн гүтгэсэн постыг хэдэн хүн уншсан байхаас үл хамааран, нийтэлсэн хэрэглэгчийг хуулийн дагуу шүүх шийтгэнэ. Энэ платформ худал хуурмаг шуум, гүтгэлгийн ард нуугдсан хэрэглэгчдээр дүүрлээ” хэмээсэн юм.

Wechat нь хэм хэмжээнээс гажсан улс төрийн ухуулгчдын орогнох платформ болж байна гэж Канадын шүүмжлэгчид үзэж буй.

Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Канадын эрх чөлөө намын нэр дэвшигч Karen Wang Wechat-аараа дамжуулан Британий Колумб мужийн Бернаби хотын дэмжигчдээ энэтхэг гаралтай өрсөлдөгч Jagmeet Singh-д биш өөрт нь санал өгөхийг ятгасны төлөө намаасаа хөөгдсөн юм.

Эх сурвалж: South china Morning post

TAGS