• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0

Өвчний голомт болсон Хубэй мужид эрх баригчид арванхоёрдугаар сараас чанга хяналт тогтоож онгоц, метроны буудал, зочид буудал, худалдааны төв зэрэг олон нийтийн хөдөлгөөн ихтэй цэгүүдэд халуун илрүүлэх хяналтын цэг байгуулж эхэлсэн юм.

Хурдацтай тархаж буй коронавирустай тэмцэхээр Хятадын эрх баригчид арга хэмжээг шат дараалан авсаар буй.  

Түүний нэг жишээ нь Ухань хотоос ирэгсдийг мэдээлсэн иргэнийг мянган юаниар урамшуулж байна.

Харин хойд хэсгийн Хэйлунжян мужийн ардын дээд шүүх хамгийн хүнд шийтгэлүүдийг оноож байгаа аж. 

  • Нийгмийн эрүүл мэндэд санаатайгаар заналхийлж, коронавирус тараасан нь баримтаар нотлогдвол ялын дээд хэмжээ буюу цаазын ял оноох хүртэл арга хэмжээ хүртэл авахаа мэдэгдлээ.
  • Коронавирусийн тархалтын тухай худал шуум мэдээ, хэм хэмжээнээс гажуудсан үйлдэл гаргаж улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн этгээдэд хорих дээд хэмжээ буюу 15  жил хорих ял оноох аж.
  • Нийгэмд аюул учруулах зөрчил гаргасан буюу хорио цээрийг эсэргүүцэх, хууль дүрмийг зөрчвөл хорих ялын доод хэмжээ 7 жил хүртэл ял онооно.

Мөн Жянсү мужид Уханиас эргэж ирсэн айлуудын гэрийн хаалгыг цагдаа нар төмөр тороор битүүмжилсэн байна. Энэ  мэтээр муж бүрийн засаг захиргаа вирусийн халдварыг тархаахгүйн тулд янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ.

Эх сурвалж: South China morning post

TAGS