• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    137   |  
0
Лимасулани тосгоны эрчүүд царцаатай тэмцэж байгаа нь, Кени улс. Reuters 

70 жил тохиогоогүй царцааны их нүүдэл 12-р сараас эхлэн Кени, Сомали, Этиоп орныг нөмрөөд байна. Царцааны нүүдлээс өмнө ч тус улсуудын нийт 11 сая хүн ам хүнс хоолны хангалтгүй нөхцөлд аж төрж байжээ.

“Царцааны нүүдэл тариа ногоог идээд зогсохгүй малын бэлчээрийг устгадаг нь хөдөө аж ахуйгаар амьдралаа залгуулдаг хүмүүст хүнд цохилт болдог. Түүнтэй тэмцэх цорын ганц найдвартай арга нь агаараас хор цацах гэж бид үзэж байна”

хэмээн НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдал, нөхөн сайжруулалтын албаны дарга Доминик Буржо хэлжээ.

НҮБ-ээс мэдээлж буйгаар энэхүү хямрал цаашлан Өмнөд Судан, Уганда, Эритри улсын хүнсний хангамжид заналхийлж, царцааны нүүдэл Оман, Йемен улсад хүрээд байгааг ажээ.

Эх сурвалж: Reuters

TAGS