• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    165   |  
0

Финланд улсын шинэ засгийн газар аавуудыг нярай хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх хэрэгтэй гэж үзэн ээжүүдтэй ижил хугацаатай амралт олгох шийдвэр гаргалаа.

Финландчууд “жендерийн эрх тэгш байдлыг хангах, эцэг эхчүүдэд  хариуцлагыг ижил оноох үүднээс энэ  шийдвэрийг гаргажээ. Иймд нярай хүүхэдтэй эцэг эх нийтдээ 14 сар буюу эцэг эх тус бүр 164 хоногийн (6.6 сар) хугацаанд хүүхдээ харах юм.

Харин хүүхдэд хамгийн ээлтэй Швед орон нярай хүүхэдтэй эцэг эхэд тус тусад нь 240 өдрийн цалинтай амралт олгодог байна.

Эрүүл мэнд нийгэм хамгааллын яамны сайд Aino-Kaisa Pekonen хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус шийдвэрийг “Гэр бүлд ээлтэй эрс хувьслын эхлэл” гэж хэлээд, үүний зорилго нь “хариуцлагыг ижил тэгш оноож, эцэг эхчүүдийн харилцааг анхнаас нь бэхжүүлэх” ач холбогдолтой гэлээ.

Финландын хуучны тогтолцоо нь хүүхэд төрүүлсэн ээжүүд 4.2 сар, аавууд 2.2 сарын хугацаатай цалинтай амралт олгодог байсан юм. Мөн эцэг эхчүүд харилцан зөвшилцсөний үндсэн дээр хуваарь амралтынхаа 69 өдрийг бие биедээ шилжүүлэх боломжийг олгожээ.

Тус улсын ерөнхий сайд Санна Марин: “Финланд улсын жендерийн тэгш эрх байдлыг хангахын тулд хийх ажлууд бидэнд олон бий. Аавуудын цөөнх нь л хүүхдээ нялх байхад нь хамт асардаг” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

TAGS