• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    68   |  
0

Joseph Yew болон түүний сүйт бүсгүй Kang Ting  нар цагаан сарын баяраа эцэг эхтэйгээ тэмдэглэхээр Хунаньд  ирж, нэгдүгээр сарын 30-нд буюу хуримаа хийхээс гурав хоногийн өмнө Хонконг руу буцсан байна.  

Тэд хоёрдугаар сарын 2-нд хуримаа хийхээр товлон хотын төвийн М зочид буудалд захиалгаа урьдчилан баталгаажуулсан байжээ. Коронавирусийн голомт болсон Хубэй мужтай хил залгаа Хунаниас ирсэн тэдний хуримд зочид ирэхгүй байх гэж санаа зовнин байтал зарим зочид нь ч хэдийн ирж чадахгүйгээ мэдэгджээ.  

Хосууд хуримаа хойшлуулахаар буудалдаа хүсэлт гаргасан ч захиалгыг хойшлуулах боломжгүй гэсэн тул товлосон хугацаандаа хуримлахаар шийдсэн байна.  

Тиймээс хуримаа хийхээс өөр сонголтгүй үлдсэн хосууд зочид урьж, “айлгахгүй”-н тулд хоёулхнаа хуримлахаар шийдэж, сошиал хуудсандаа лайв хийхээр тохирчээ.  

Урьсан зочдодоо лайв бичлэг үзэх урилга илгээхэд зарим нь их гайхширч хүлээн авсан байна. Бүсгүйн эцэг эх Хятадад хөл хорио тогтоосон учраас ирж чадаагүй тул эхэндээ зөвшөөрөөгүй ч эцэст нь аргагүйн эрхэнд зөвшөөрчээ. Тэдний хуримд уригдсан 190 зочны 110 нь лайваар хуримыг нь үзсэн аж.

Хосууд хуримаа хийж, хүндэтгэлийн хундага өргөх үеэр зочид нь бас хооллон, оргилуун дарс буудуулж хамт баярласан байна.

"Бидэнд тийм ч гунигтай байгаагүй ээ, гэхдээ урам хугарсан. Өөр сонголт байгаагүй учраас харамсахгүй байна" хэмээн хосууд BBC-гийн сурвалжлагч Yvette Tan хэлжээ.

Эх сурвалж: BBC

TAGS