• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0
 

Дэлхийн хамгийн нэр хүндтэй статистик мэдээний сайт “Worldometer”-ийн мэдээгээр коронавирусын халдвараар өвчилсөн хүн 31481, нас барсан хүн 638, эдгэрсэн хүний тоо 1563 болжээ.

Өмнөх өдөртэй харьцуулахад халдвар авагсдын тоо 3143, нас барагсдын тоо 73 хүнээр нэмэгджээ. Коронавирусын халдвар 28 оронд хүрээд байна.

34 настай доктор Ли Вэнлян нь Ухань хотын төв эмнэлгийн нүдний эмч байсан юм

Ухань хотын төв эмнэлгийн нүдний эмч, 34 настай доктор Ли Вэнлян өвчний улмаас таалал төгсжээ. Тэрээр арван хоёрдугаар сарын 30-ны өдөр САРС-тай төстэй өвчний шинж тэмдэгтэй хүмүүс эмнэлэгт ирж байгааг олон нийтийн сүлжээгээр бусад эмч нарт мэдэгдэж байсан юм.

Доктор Ли Вэнлян “Weibo” хуудаснаа мэдээлэл тавьснаас хойш төд удалгүй Хятадын эрх баригчид түүнийг найман хүний хамт хуурамч мэдээ түгээсэн хэргээр байцааж байсан бөгөөд тэр коронвирус хэмээн тогтоогдоогүй байсан өвчтөнүүдтэй ажиллаж байхдаа халдвар авсан байна.

Эх сурвалж: BBC,Worldometer

TAGS