A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 124 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 124 | |
|
Хүн орлогоороо биш хэвшүүлсэн дадлаараа баяждаг талаар та залхтлаа сонсож, уншсан байлгүй. Мөнгийг зөв удирдаж хэвшсэн хүмүүс хэзээ ч олдгоосоо илүүг зарцуулдаггүй, төсөвтөө тааруулж амьдарч чаддаг “авьяастай”. Та өөрийн амьдарч ирсэн дадлаа эргэн хараарай, танаж болох зарлагууд байгаа юм биш биз?
Тэрбумтнууд дэлхийн алдарт дизайнерүүдийн урласан хувцас, хамгийн сүүлийн үеийн технологийн хэрэгслийг худалдан авах бүрэн боломжтой ч мөнгөө зарцуулдаггүй. Тухайлбал, IKEA-гийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрад Newsweek-д өгсөн ярилцлагадаа нийгэмд зөв үлгэр дууриаллыг бий болгох зорилгоор хуучин барааны захаас худалдан авалт хийдэг гэжээ. Мөн Билл Гэйтс шүүгээ дүүрэн Rolex-ийн цаг худалдан авах хэмжээний хөрөнгөтэй ч 10 долларын цагаа л үргэлж зүүдэг гэнэ. Брэнд гэсэн нэр, шошгонд улайрахгүй байх нь санхүүгийн сахилга баттай байж, хуримтлал үүсгэхэд хамгийн том хөшүүрэг болно.
Саятнууд болон дундаж давхаргынхны хамгийн том ялгаа бол хоол хүнсний сонголт. Эрүүл мэнд бол мөнгөөр худалдаж авч болохгүй үнэ цэнэтэйг мэддэг учраас тэд мөнгө олохын тулд өөрийгөө гаргуунд нь хаядаггүй. Тиймдээ ч эрүүл хооллох нь тэдний алтан зарчим. Тэд дэлгүүрийн бэлэн, боловсруулсан хүнсний тасгаас хэзээ ч бургер, кебаб, шарсан төмс, зайдас, майонезтой зууш авдаггүй. Хоносон хоол, хугацаа нь дуусах дөхөөд хямдруулсан хүнс худалдан авдаггүй. Dish network харилцаа холбооны компанийг үүсгэн байгуулагч 10.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Чарли Эрген одоо ч гэрээсээ хоолоо хийн ажилдаа авч явдаг байна.
Баячууд орд харш худалдан авах дайны мөнгөтэй ч үнийн харьцуулалтыг маш сайн хийж, бидний л нэгэн адил хямдарч болох хамгийн доод үнэр худалдан авахаар улайрна. Зарим тэрбумтан сая сая долларын байшинд ч амьдардаггүй. Тухайлбал, Уаррен Баффет дэлхийн гуравдагч баян хүн хэдий ч 1958 онд 31 мянган ам.доллараар худалдан авсан байшиндаа амьдардаг.
Баячуудад Холливуудын эсвэл Солонгосын сериаль кинон дээр гардаг шиг банкны олон зээлийн карт байдаггүй. “Баяжих дадал: Амжилттай хүмүүсийн өдөр тутмын зуршил” бэстселлэр номын зохиолч Том Корлей U.S. News-д өгсөн ярилцлагадаа баячуудын ердөө 8 хувь нь л нэгээс олон банкны төлбөрийн карт хэрэглэдэг байна. Харин дундаж болон түүнээс доогуур амьдралтай хүмүүсийн 77 хувь нь хоёроос дээш банкны зээлийн карттай байдаг гэнэ. Олон карттай байх нь олон төлбөр тооцоо хийх, шаардлалагүй зүйлс ихээр худалдан авахын үндэс болдог.
Билл Гейтс, Марк Зукерберг, Николас Берггрюен зэрэг дэлхийн тэрбумтнууд хэт хэрэглээг дэмждэггүй, минималист амьдралтай гэдгээр нь дэлхийн нийт мэднэ. Тэд тооноос илүү чанарт анхаарч цөөн чанартай зүйлсийг хэрэглэхийг илүүд үзнэ. Мөнгийг зөв удирдаж сурсан хүмүүс “Fast-fashion” буюу трэнд дагасан хямдхан хувцас, хэрэгслээр хувцасны шүүгээгээ хэзээ ч дүүргэдэггүй. Харин түүний оронд алсдаа үр ашиг өгөх зүйлийг олж харж хөрөнгө оруулж чаддаг.
Баян хүмүүс хүүхдүүдийнхээ хүссэн болгоныг авч өгдөггүй. Тэд хүүхдүүдийнхээ материаллаг хүслийг хангахын оронд мөнгөний үнэ цэнийг хүүхдэдээ сайтар ойлгуулж чаддаг. Мөнгийг материаллаг зүйлст зарцуулахаас илүүтэй, оюунд нь мэдлэг, ирээдүйд ухаалаг хөрөнгө оруулалталт хийхийг илүүд үзнэ.
Бага орлоготой, хувийн амьдрал, карьер нь асуудалтай хүмүүс л “хөгжлийн көүч, бизнес көүч, амжилтын көүч” зэрэг яриагаараа бусдын сэтгэлийг хөдөлгөхдөө гаршсан хүмүүсийн бизнесийн бай болдог. Тухайлбал, Тони Роббинс, Грант Кардон зэрэг маш өндөр үнэлэгддэг “яриагаараа баяжигсдыг” нэрлэж болно. Хэрхэн баяжих вэ, яавал амжилтанд хүрэх вэ, мөрөөдлөө биелүүлэх аргууд зэрэг сургалтыг авдаг хүмүүс Сарандаваагийн “мухар сүсгийн” ивэнтийн тасалбар худалдан авч байгаагаас ялгаа юусан билээ. Сүүлийн жилүүдэд motivational speaker-үүд манайд улсад ч олширч байна. Цаг хугацаа, мөнгөө “урам зориг өгөх” нэртэй сургалтуудад зориулахын оронд амжилттай, түүхэн хүмүүсийн намтрыг уншаад үзвэл тэдний ярьдаг зүйлсийг эндээс олох болно.
Дундаж ангийнхан тавилга сэлт, гэр ахуйн чимэглэл, хэрэгслийн загварыг яг л хувцасны трэнд мэт дагана. Харамсалтай нь шинэ дизайн төд удалгүй хоцрогддог. Тэгвэл мөнгийг өөрийнхөө төлөө "ажиллуулж" сурсан хүмүүс трэнд дагах мэтээр гэнэтийн шийдвэр, хэрэгцээгүй зүйлст мөнгөө үрдэггүй. Томоохон худалдан авалтыг үргэлж төлөвлөгөөний дагуу хийнэ. Хэрэв та дэлхийн баячуудын гэрийг ажвал маш энгийн минимал загвартай, эцэг эхийн нь өвөөс өөр үнэтэй зүйлээр гэрээ чимээгүй байхыг харн болно.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|