• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    64   |  
0

“Bill and Melinda Gates”-ийн сан хурдацтай тархаж буй коронавирусийг дарах вакцин гарган авах, тархалтыг зогсооход 100 сая ам.доллар хандивлалаа. Дэлхий нийтээр онц байдал зарласны дараа ДЭМБ-ын АНУ-д төвтэй, өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх байгууллагад 20 саяыг хуваарилсан юм. Мөн Зүүн өмнөд Ази болон Африкийн орнуудын вирусийн халдвар авах өндөр магадлал өндөртэй, төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагад 20 саяыг хандивлажээ.

Үлдсэнийг нь БНХАУ-ын эрүүл мэндийн яаманд болон халдвар авсан бусад орнуудад хуваарилна.

Нийгмийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө ажилладаг энэ сан нь 2009 онд тул улсад сүрьеэ өвчинтэй тэмцэхэд 33 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байсан юм.

Эх сурвалж: CNN

TAGS