• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    88   |  
0

Амны хаалт, битүү цув, нүдний шил, мэс заслын бээлий зэрэг хамгаалах хэрэгсэл өдөржин зүүн , өвчинд нэрвэгдээд буй иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй эмнэлгийн ажилчид өөрсдийгөө болон өвчтөнүүддээ зоригжуулахаар өчигдөр эмнэлэгт хэвтэгсдийг уриалан дуулж бүжиглэжээ.  

Уханийн их сургуулийн дэргэдэх Zhongnan эмнэлгийн ахлах сувилагч Chen Xiaoyan: “Бид өвчтөнүүдээ уриалж идэвхтэй хөдөлгөөн хийлгэн бүжиглүүлсэн нь хэсэг хором ч болов өвчнөө умартан, уур амьсгалыг өөрчилсөн гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Шинээр баригдсан тусгаарлах эмнэлгийн олон зуун өвчтөн орноосоо босч, тойрч байгаад улаан цэцэгсийн тухай Хятад ардын дуу дуулж, бүжиглэсэн нь тэдний сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлж, дархлааг нь дэмжихэд нөлөөлсөн гэж зарим хүн үзэж буй.

Өвчтөнүүд эмнэлгийн дасал биш орчинд тусгаарлагдан өдөржин хэвтэх сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй тул энэ хөдөлгөөнийг зохион байгуулсан хэмээн сувилагч нар тайлбарлалаа.

Түүнчлэн нэгдүгээр сарын байдлаар Ухань хотын эрүүл мэндийн салбарын 500 гаруй ажилтан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бол хоёрдугаар сар гараад 600 гаруй эмч, сувилагч халдвар авсан тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар 44.833 өвчний тохиолдол бүртгэгдэж, 1.112 хүн нас барсан байна. Харин 4.657 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: Reuters.com

TAGS