• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0

Ану-ын засгийн газар Харвард, Ейлийн их сургуулийг Саудын араб болон Хятадын засгийн газраас их хэмжээний санхүүжилт авсан хэргээр сэжиглэн,  шалгаж эхэллээ.

Тус улсын боловсролын яам элит сургуулиуд  гадаадын улсуудтай хийсэн гэрээ, санүүжилтээ ил тод тайлагнадаггүй талаар гомдол гаргалаа. 

АНУ-ын хуульд зааснаар их сургуулиуд 250 мянган ам.доллараас дээш гадны хөрөнгө оруулалт, санхүүжилт, гэрээ зэргээ тайлагнах ёстой байдаг аж. Боловсролын яамны мэдэгдэж буйгаар Катар, БНХАУ, Саудын Араб, АНЭУ улсаас хандиваар ирсэн 6.6 тэрбум ам.долларыг мэдэгдээгүй нь орхигдуулж болохгүй ноцтой асуудал гэж үзэж буй. 

Ейлийн их сургуулийн хувьд сүүлийн 4 жил гадаадаас авсан хандив, санхүүжилтийн тайлангаа огт ирүүлээгүй бөгөөд хамгийн багадаа 375 сая ам.долларын хандивын гэрээ хийсэн байж болзошгүй гэж үзэж байна. Харин Харвардийн их сургууль 2013-2019 он хүртэл Хятадаас нэг тэрбум ам.долларын хандив авсан гэж тус улсын засгийн газар үзжээ. 

Хуулийн байгууллагынхан их  хэмжээний мөнгө завшиж буй байдлыг “хар нүх” гэж нэрлэлээ.  

Харвард болон Йелийн их сургууль засгийн газарт удахгүй хариу өгөхөө мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

 
TAGS