• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    64   |  
0

Техас мужид амьдардаг 7 настай жаалхүү Roman McConn ээж Jennifer-тэйгээ хамт орон гэргүй амьдтыг аварч, эзэн олж өгдөг байна. Дөрвөн насныхаа төрсөн өдрөөр гэр бүл болон найзуудаа бэлэг  өгөхийн оронд гудамжны  амьтдыг аврахад нь хандив өгөхийг хүсжээ. Улмаар гурван жилийн дараа Roman 1.300 гудамжны нохой, 40 муурыг аварчээ.

Roman хүү асрамжийн газар дахь өвчтэй ноход зэрэг яаралтай тусламж  хэрэгтэй байгаа амьтдад тэжээл, хоол хүнсээр хандивладаг байна.

Тэрбээр амралтын өдрүүдэд цуглуулсан мөнгөөрөө нохдод хоол аваачиж өгч, тоглуулах үеэр ээж нь бичлэг хийж цахим орчинд хуваалцан нохой, муур үрчилэх эзэн олоход дөхөм болдог байна. Мөн ээжийнхээ үүсгэн байгуулсан Project Freedom Ride  нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэгт сайн дурын ажил хийдэг бөгөөд Жиоржиа болон Техас мужийн гудамжны нохой, муур зэргийг гэр бүлтэй болгодог байна.

Нарийвчилсан үзлэг болон үрчилж авах бичиг баримт үйлдсний дараа ноход шууд Техасаас болон үрчлүүлэгсдийн гар дээрээс шинэ эздэдээ очдог байна.

“Нохойнууд эрх дураараа тоглож чадалгүй  асрамжийн газрын төмөр торны цаана өдөр шөнөгүй хоригдох нь элэг эмтэрмээр. Тиймээс би уулзсан нохой бүртээ сайн гэр бүл олж өгөх нь хамгийн чухал гэж боддог” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 
 
TAGS