• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    56   |  
0

АНУ-ын засгийн газар өнгөрсөн шөнө Токио хотын Иокогама боомтод тусгаарлагдаад буй Diamond princess хөлөг онгоцноос 300 гаруй гаруй иргэнээ татахаар хоёр онгоц илгээлээ. Тус иргэдээ Калифорниа болон Техас мужид хүлээн авч иргэдээ хоёр долоо хоног тусгаарлах аж. 

Мөн Канад, Хонконг, Итали улсууд иргэдээ татан авахаар онгоц илгээх гэж байна.

Токио дахь АНУ-ын элчин сайдын яамныхан Diamond princess хөлөг онгоцныхон вирусийн халдвар тархаах өндөр эрсдэлтэй тул тусгаарлаж, байдлыг ажиглахыг уламжиллаа.

Ням гарагийн байдлаар тус хөлгөөс халдвар авсан 70 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авагсдын тоо 335 болов.

Үндэсний эрүүл мэндийн институтийн халдварт өвчин судлалын төвийн захирал Anthony Fauci-гийн мэдээлснээр 40 гаруй Америкчуудад халдварын шинж тэмдэг илрээд буй тул нүүлгэн шилжүүлэх онгоцоор зорчиж болохгүйг анхаарууллаа.

Эх сурвалж: apnews.com

TAGS