• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0
Баруун гар талд буй сорьц нь антибиотикт тэсвэртэй бактери юм. The Guardian

Массачусетсийн технологийн институтийн био-инженерийн хүрээлэнгийн эрдэмтэд хиймэл оюун ухааны тусламжтай шинэ антибиотик бүтээжээ. Тэд тусгай алгоритм ашиглан 2500 гаруй эмийн орц найрлагыг шинжилж, шинэ нэгдэл гарган авсан байна.

Судалгааны удирдагч Жонатан Стөүкс. Twitter

Шинэ антибиотикийг туршилтад оруулахад ДЭМБ-ийн “онц аюултай” зэрэглэлд багтдаг антибиотикт тэсвэртэй хэд хэдэн бактерийг устгаж чаджээ.

“Хиймэл оюун ухааныг анагаахын салбарт ашиглах нь судалгаа шинжилгээний хурдыг нэмэгдүүлж, зардлыг бууруулж байна” 

хэмээн судалгааны удирдагч Жонатан Стөүкс хэлсэн байна.

Антибиотикт тэсвэртэй бактери нь орчин үеийн тулгамдаж буй асуудлын нэг юм. 

Одоо зах зээлд буй эм бэлдмэлд нөлөөгүй бактери 2050 оноос эхлэн жил бүр 10 сая хүнийг үхэлд хүргэнэ гэсэн тооцоо ч гарчээ.

 

Эх сурвалж: The Guardian

TAGS