• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    78   |  
0

Италийн  Lombardy- хотоос Бразилын São Paulo-д хоёрдугаар сарын 21-нд буцаж ирсэн 61 настай иргэнээс коронавирус илэрснээр өмнөд Америкт анхны тохиолдол бүртгэгдэж Антракитаас бусад бүх тивд тус Covid-19-ийн халдвар тархлаа.  

Италид гэхэд сүүлийн 24 цагийн байдлаар халдварын тохиолдол 25 хувиар өсөж 407 хүрлээ. Лхагва гарагт ДЭМБ-ын мэдээлснээр тус вирус Хятадаас гадуур анх удаа маш хурдацтай тархаж байна гэлээ. Одоогоор 40 гаруй улсын 80 мянган иргэн Covid-19-ийн халдвар авч, 27 мянган хүн нас бараад байна.

Италийн Lombardy хотод гэхэд цэцэрлэг, ЕБС, их сургууль, кино театр зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоолоо. Европ тивээс Испани, Франц, Герман, Австри, Хорват, Норвеги, Швейцар, Гүрж болон Хойд Македонид халдварын тохиолдол бүртгэгдсэн нь бүгд Италиас тархсан байна. 

Ирланд улс Дублин хотод гуравдугаар сарын 7, 8-нд зохион байгуулах гэж байсан зургаан үндэстний Рагбигийн тэмцээнийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хойшлууллаа.

Европоос гадна Алжир, Пакистанд халдварын тохиолдол илрэв. Ойрх дорнодын бүс нутгийн халдварын голомт болсон Иран улсад 139 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барсан ч эрх баригчид хотууддаа хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авахгүй байна.

Эх сурвалж: 

bbc

businessinsider

TAGS