• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Монголын ерөнхийлөгч Баттулгыг хүлээн авч байгаа нь

Монголын үндэсний Цагаан сарын баяр өндөрлөснөөс нэг хоногийн дараа тус улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хятадад айлчиллаа. Тэрээр коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш Хятадад айлчилж буй анхны төрийн тэргүүн бөгөөд түүнийг ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжин хотод хүлээн авч уулзсан байна.

Монгол улс нь Хятадын халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт зориулан хандив туслалцаа цуглуулах хэд хэдэн аян зохион байгуулсан бөгөөд 30 мянган хонь өгөх болжээ.

Ерөнхийлөгч Ши Жиньпин Монголын ард иргэдэд Цагаан сарын мэндчилгээ уламжилж, хүнд үед тусламжийн гараа сунгаж буйд талархал илэрхийлж, хөрш орнууд бие биенээ дэмжих чухал болохыг цохон тэмдэглэсэн байна.

 

Эх сурвалж: Xinhua

TAGS