• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    65   |  
0

Тианжин хотын Nankai их сургуулийн судалгааны баг европын эрдэмтэдтэй хамтарсан судалгаагаар шинэ коронавирус нь эболагийнх шиг мутацид орсон дархлал хомсдлын вирус тээдэг бөгөөд хүний дархлаанд Sars-аас мянга дахин хүчтэй наалддагийг тогтоолоо.

Тиймээс энэ судалгаа вирусийн гарал үүсэл, хэрхэн тархаж байгааг тодорхой болгохоос гадна тэмцэх хамгийн шилдэг аргыг олоход түлхэц болно гэж итгэж буй. 

Судалгааны багийн мэдээлснээр Sars-ийн вирус хүний эсийн мембран дахь ACE2 гэх уургийг хүлээн авагч рецепрүүдтэй нэгдэх замаар нэвчдэг аж. 

ACE2 нь хууч өвчтэй хүний дархлаанд их хэмжээгээр агуулагддаг байна.

Chinaxiv.org-д нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд 2019-nCoV-ийн халдвар тархах байдал нь Sars-ын коронавирусээс ихээхэн ялгаатайг тогтоожээ.

Өмнөх судалгаагаар коронавирус нь бүтцийн хувьд Sars-ын вирустай 80 хувь төстэй гэж байсан бол энэ удаад эрдэмтэд 96 хувь төстэйг илрүүлээд буй. 

Шинэ төрлийн коронавирусийн генийн бүтэцтэй  96 хувь төстэй гэгддэг Sars, Mers эсвэл Сарьсан багваахайн-CoVRaTG13-аас харин энэ мутаци илрээгүй байна.

Тиймээс Huazhong их сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч Li Hua: "Sars-CoV-2 нь бусад төрлийн коронавирусээс илүү өргөн хүрээнд тархах магадлалтай" хэмээн тус өгүүлэлд дурджээ.

Эх сурвалж: South china morning post

TAGS