A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 113 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 113 | |
|
Гэнэт өвдөх, ажлаас халагдах гэх мэт онцгой асуудал тулгарсан үед хэрэглэх зориулалттай хадгаламжтай байх хэрэгтэй. Наанадаж гурван сар зарцуулах хэмжээний мөнгийг хуримтлуулж, гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх нь зөв. Энэ хэмжээний мөнгийг нэг дор хадгалах боломжгүй бол санаа зовох хэрэггүй, харин ийм хэмжээний мөнгийг хадгална гэсэн зорилт тавих хэрэгтэй.
Гэнэтийн хэрэгцээ гарсан үед хэрэглэх мөнгөө хуримтлуулж гүйцсэнийхээ дараа, та дараах зүйлд зориулж мөнгө хадгалж болох юм. Үүнд:
Та 1.0 сая төгрөгийн үнэтэй зурагт авахаар шийджээ гэж бодъё. Хэрвээ та 100.0 мянган төгрөгийг сар бүр хадгалвал, 10 сарын дараа зурагт авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөтэй болсон байна. Харин та зурагтаа зээлээр авбал, зээлсэн мөнгөнөөс гадна хүү нэмж төлөх хэрэгтэй болно. Энэ нь зурагт авахад зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлнэ. Зарим хүмүүст мөнгө хадгалах урам зориг дутдаг. Гэхдээ зорилго тавиад хадгалвал илүү хялбар, үр дүнтэй байдаг. Хадгаламжийн зорилго тавьснаар сар болгон мөнгөө хадгаламжид хийж байна гэж бодохоосоо илүү зорилгодоо хүрмэгц уг мөнгөөр юу хийж бүтээх тухайгаа бодож урамшдаг.
Мөнгө тогтмол хадгалахыг хичээх
Орлого олох, цалингаа авах бүрдээ хадгаламжаа нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Хуримтлалтай болохын тулд мөнгөө зарцуулахаасаа өмнө хуримтлалдаа мөнгө хийж хэвших нь зүйтэй. Мөнгийг бага гэлтгүй хадгаламждаа тогтмол хийж хэвшвэл цаг хугацааны дараа ихээхэн хэмжээний мөнгө болж өсдөг. Манай Монголчууд “Дуслыг хураавал далай болно” гэж хэлсэн байдаг.
Дансны хуулгаа шалгах
Хэрэв банкинд данс нээлгэсэн бол дансны хуулгаа авах бүртээ орлого, зарлагаа шалгаж мэддэг байх нь зүйтэй. Үүний тулд та өөрөө орлого, зарлагаа давхар бичиж тэмдэглэдэг байх хэрэгтэй. Таны тооцоотой дансны хуулгын дүн таарахгүй тохиолдолд та банкнаас лавлаж асуугаарай.
Хэрэгцээ ба хүсэл
Хүн амьдрахын тулд зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэрэгцээт бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:
Мөн зайлшгүй шаардлагатай биш боловч хүмүүс худалдаж авахыг хүсдэг бусад нэр төрлийн бараа, үйлчилгээ бий. Үүнд:
Үүнээс гадна нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүмүүс хэрэгцээ, шаардлагын улмаас, зарим нь хүссэн учраас худалдаж авдаг бараа, үйлчилгээ байдаг. Үүнд:
- Машин (зарим хүмүүс ажилдаа очихын тулд машинаар явах зайлшгүй хэрэгцээтэй байдаг, зарим нь хэрэгцээний улмаас биш зүгээр хүссэн болохоор машин худалдан авдаг.)
- Ухаалаг утас (зарим хүмүүс ажил хэргийн улмаас ухаалаг утас авах зайлшгүй хэрэгцээтэй болдог, зарим хүмүүс энгийн утсаар хэрэгцээгээ хангаж болох байсан хэдий ч ухаалаг утастай болохыг хүссэн учраас худалдан авдаг.)
- Хувцас (хүн болгон хувцас өмсөх зайлшгүй хэрэгцээтэй боловч зарим хүмүүс бусдаас ялгарахын тулд загварлаг, үнэтэй хувцас авахыг хүсдэг)
Хүн бүх хэрэгцээгээ хангаж чадахгүй байж болно. Мөн хүссэн бүх зүйлсээ авах боломжгүй байж болно. Хэрэгцээ, хүслийг нэг дор хангах бүр ч боломжгүй. Тиймээс хамгийн чухал, хэрэгцээт зүйлд мөнгөө зарцуулах нь чухал.
Үүний тулд танд болон танай гэр бүлд юу чухал хэрэгтэй вэ, тэдгээрийг худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байгаа эсэхийг эхлээд тооцоолно. Хэрэгцээт зүйлсээ худалдан авсны дараа мөнгө үлдвэл хадгаламждаа хийх нь зөв. Хадгалсан мөнгөө ирээдүйн хэрэгцээнд (тооцоолоогүй зүйлс, тухайлбал, эмчилгээний зардал, гэнэтийн засвар үйлчилгээнд) зарцуулж болно. Харин хангалттай хэмжээний хуримтлалтай болсон бол үлдсэн мөнгөө өөрийн авахыг хүссэн зүйлд зарцуулж болно.
Эх сурвалж: https://www.sankhuugiinbolovsrol.mn/
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|