• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    80   |  
0

Итали улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол нэг шөнийн дотор 1,100-ээс 1,694-болж өслөө. Халдвар авсан 34 хүн нас барснаар Азиас гадуур нас баралтын хамгийн олон тохиолдол болов. 

АНУ-ын засгийн газар иргэдээ Итали болон БНСУ-руу зорчихыг хязгаарлаж тус улсын American airlines болон Delta Airlines агаарын тээврийн компани цуцсалсан нислэгээ тавдугаар сарын 1 хүртэл сунгалаа.  

  • Герман улсын хувьд таван хоногийн өмнө халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан бол өчигдрийн байдлаар 117-д хүрсэн нь Италийн хойд хэсэг рүү зорчсон иргэдээс халдварласан байна.
  • Францад халдвар авсан  100 тохиолдол бүртгэгдэж, засгийн газар нь 5000-аас илүү хүн нэг дор цугларахыг хоригложээ. Одоогоор 14 улс Италиас коронавирусийн халдвар авсан нь тогтоогдлоо.
  • Итали улс Милан, Венец болон нутгийн өмнөд хэсэгт хүлээн авах жуулчны тоо эрс буурснаар 240 тэрбум ам.долларын ашиг олдог аялал жуулчлалын салбар уналтад орж эхлэлээ. Хурдацтай тархаж буй вирусийн дэгдэлтийн улмаас гуравдугаар сарын аялал жуулчлалын захиалга Ром хотод 90 хувиар, Сицилд 80 хувиар тус тус буурчээ.

Харин Англи улсын хувьд халдвар авсан хүний тоо 35 болж өссөн байна.

Мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр өмнөд Солонгост бүртгэгдсэн өчигдрийн байдлаар халдварын тохиолдол 3,736 болсон ба 60 хувь нь Тэгү хотын Шинжончи сүмийн итгэгчдээс халдварласан байна.

Эх сурвалж: 

Nytimes

Smh.com.au/

TAGS