• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    66   |  
0

Nike, Apple болон Австралийн галт тэрэгний үйлдвэр зэрэг 10 гаруй дэлхийн томоохон бренд хятад дахь уйгар иргэдийн хөдөлмөрийн мөлжлөгийн хэрэгт холбогдоод буй нь дэлхий нийтийн хараанд өртөж эхэллээ.

АНУ-ын төрийн департаментаас санхүүждэг Австралийн стратеги бодлогын институт /ASPI /-ийн мэдээлснээр хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулдаггүй, ёс зүйн зарчмын өндөр баримталдаг гэгддэг компаниуд шашны цөөнх болж төрснийхөө төлөө шоронд хоригдож буй Уйгар иргэдийг засан хүмүүжүүлэх нэрийдлээр албадан хөдөлмөр эрхлүүлдэг  үйлдвэрүүдээс эд ангиа нийлүүлдгийг нотолсон юм.  

Хятадын эрх баригчид албадан хөдөлмөр эрхэлдэг Уйгар иргэдийн талаар Шинжааны бүс нутаг дахь терроризмтой тэмцэх, иргэдэд мэргэжлийн боловсрол олгох, “бүс нутгийн эдийн засгийг дэмжих” зорилгоор ажиллуулж байгаа гэж мэдэгджээ.

Мөр тэрээр алга болсон сая гаруй Уйгар иргэн болсон нь шоронд хорьж буйг худал мэдээлэл гэж няцаалаа.

ASPI –ын судалгаагаар 80 мянган гаруй Уйгар иргэнийг “Шинжаанийн тусламж” хөтөлбөрөөр мэргэжил олгох сургалт төгссөний дараа үйлдвэрүүд рүү хүчээр илгээсэн байна.

Түүгээр ч үл барам мужийн захиргаа болон хувийн брокерүүд  ажиллах хүч нийлүүлсэн нэрийдлээр хүний тоогоор үйлдвэрүүдээс мөнгө авдаг байна.

Хятадын коммунист намтай эрх ашиг зөрчилддөг ASPI-ын судлаач, сэтгүүлч Vicky Xiuzhong Xu–гийн мэдэгдсэнээр Хотан болон Кашгар бүс нутгаас уйгар эмэгтэйчүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр тус үйлдвэрүүд рүү илгээдэг аж.

Nike-ийн гутал үйлдвэрлэдэг Qingdao Taekwang гутлын үйлдвэрт гэхэд 600 нь Уйгар иргэн ажилладаг байна.

2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны долоодугаар сар хүртэл 2048 Уйгар иргэдийг Хотан бүс нутгаас авчирч Аньхуй муж дахь Huafu Top Dyed Melange Yarn корпорац тэргүүтэй 15 үйлдвэрт ажиллуулж буй аж.

Huafu Top Dyed Melange Yarn корпорац нь Adidas, Abercrombie & Fitch, Lacoste, Puma, Zara болон H&M зэрэг хувцас үйлдвэрлэгч брендүүдэд хөвөн даавуу нийлүүлдэг байна.

Fila, Adidas, Puma болон Nike брендийн стратегийн түнш Haoyuanpeng Clothing Manufacturing корпорац нь мөн л  Уйгарчуудаар албадан хөдөлмөр эрхлүүлдэг нь тогтоогджээ.

Хэнань мужид үйлдвэрлэлээ явуулдаг Foxconn технологийн компанид мөн л 560 Уйгар  ажилчнийг албадан хөдөлмөрлүүлдэг байна.  Foxconn-нь Amazon, Apple, Dell, Google, Huawei болон Microsoft зэрэг компанид технологийн хэрэгслийн эд анги нийлүүлдэг байна.

Харин Хятадын мэдээллийн хэрэгслээр хөдөлмөр эрхлэлтийн нүүлгэн шилжүүлэг нь албадан биш сайн дурынх, Шинжаанаас албадан ажиллах хүчин татаж байгаа хэргээ үгүйсгэжээ.

Уйгар иргэд Хятадыг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж болох ч баривчлагдаж, Шинжаан дахь засан хүмүүжүүлэх байр эс бөгөөс шоронд хоригдохоос албадан хөдөлмөр эрхлэх нь дээр гэж үзэж буй.

Эх сурвалж: Sydney Morning Herald

TAGS