• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    119   |  
0

Люксембургийн гүнт улс замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, бага орлоготой иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор өнгөрсөн бямба гараг буюу хоёрдугаар сарын 29-нөөс эхлэн бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг /трамвай, автобус, метро, гал тэрэг /үнэгүй болгосон анхны улс болов.

Энэ нь Улаанбаатрын дайтай газар нутагтай, чинээлэг энэ хот улс иргэдээ нийтийн тээврээр зорчиход жилд төлөх 440 еврогоос чөлөөлж буй хэрэг юм.

Тус улсын зам тээврийн яамны сайд Francois Bausch Reuters-д өгсөн ярилцлагадаа: “Бага орлоготой иргэдийн амьдралд томоохон дэмжлэг үзүүлсэн шийдвэр болсон. Гол зорилго маань байгаль орчны тогтвортой байдлыг хангах нөгөөтээгүүр нийтийн тээврийг хүн болгонд хүртээмжтэй, үйлчилгээний чанарыг сайжруулахад дөхөм болсон алхам” гэжээ.

Тус улс 600 мянга гаруй оршин суугчтай. Тэдгээрийн 241 мянга нь Герман, Бельги, Франц зэрэг улс руу өдөр бүр зорчдог ба ихэнх албан хаагчид ажил руугаа хувийн унаагаар зорчдогоос болж замын түгжрэлийг ихээр үүсгэдэг байна. Люксембург хотоос ялгарч буй нүүрсхүчлийн хийн талаас илүү хувийг авто машинаас ялгарах хорт хий бүрдүүлдэг байна.

Тус хотын оршин суугч Amazon-ий ажилтан Mia Mayer хэлэхдээ хотын төв рүү орохын тулд заримдаа 40-45 минут замд түгжирдэг, Люксембург бол том хот биш атлаа ингэх удаан түгжрэх нь утгагүй хэрэг байсан юм. Харин одоо нийтийн тээврээр зорчдог болсноор цаг, мөнгөө хэмнэх боломжтой боллоо” хэмээж байлаа.

Эх сурвалж: reuters.com

TAGS