• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Дэлхийн банк хөгжиж буй орнуудад коронавирусийн халдвартай тэмцэхэд 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Яаралтай тусламжийн багцад бага хүүтэй болон буцалтгүй зээл, техникийн тусламж зэрэг багтах аж.

Энэ тусламж нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, эдийн засгийн хямралын хувийн хэвшилд үзүүлэх сөрөн нөлөөллийг бууруулахад чиглэх аж.

Улс орнуудын удирдагчид тусламжийг коронавирусийн дэгдэлт улсынх нь эдийн засагт үзүүлэх хямралаас хамгаалах бамбай, эдийн засгийг дэмжихэд нөөц болгон ашиглах юм байна.

Хурлын үеэр дэлхийн банкы ерөнхийлөгч ноён David Malpass: “Тархалтын цар хүрээ нь маш хурдацтай байгаа тул бид яаравчлах хэрэгтэй. Үүнтэй тэмцэхэд хэмжээний хөрөнгө, нөөц шаардлагатай. Бид өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шаардлагатай гэсэн шийдвэрүүдийг гаргаж, тархалтыг бууруулахаар хичээн ажиллах болно” хэмээн  BBC-өгсөн ярилцлагадаа дурджээ.

Дэлхийн 70 гаруй оронд тархсан тус вирусийн халдвараас ядуу буурай, эрсдэл өндөртэй байгаа орнуудад, вирусийн уршигтай тэмцэхэд хөрөнгийг хуваарилахыг тус байгууллага чухалчилж байна.  

Тус санхүүжилтийн тал хувийг дэлхийн банкны хувийн хэвшилтэй хамтарч ажилладаг олон улсын санхүүгийн корпорац бүрдүүлсэн бөгөөд 12 тэрбум ам.долларын тусламжийн 4 тэрбумийг нөөцийн сангаас хандивын сан руу шилжүүлжээ.

Эх сурвалж: BBC

TAGS