• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0
Эмч нар нэг хүнийг оношлоход таваас 15 минутын хугацааг зарцуулдаг байна

Хятадын Алибаба компанийн харьяа Дамо судалгааны хүрээлэн коронавирусийг шинжлэх алгоритм боловсруулжээ. 

Коронавирусийн 5000 орчим тохиолдлыг үзүүлж “сургасан” уг автоматжуулсан систем нь COVID-19 вирусийг ердийн ханиад болон хатгалгаанаас ялгахдаа 96 хувийн амжилттай байгаа хэмээн судлаачид хэлсэн байна.

Ердийн тохиолдолд эмч нэг хүнийг оношлоход таваас 15 минутын хугацааг зарцуулдаг бол шинэ алгоритм уг ажлыг 20 секундэд хийх чадалтай хэмээн Алибаба компани мэдээлжээ. 

Тэд уг системийг Хятадын Хубей, Гуандон, Анхуй мужийн 100 эмнэлэгт суурилуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Nikkei

TAGS