• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    68   |  
0
Хөл хорионы үеэр ажиллаж буй Итали цэргүүд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй статистик мэдээний сайт “Worldometer”-ийн мэдээгээр коронавирусийн халдвар нь батлагдсан хүн 109970, нас барсан хүн 3827, эдгэрсэн хүний тоо 62240 болжээ.

Коронавирусээр өвчлөгсөд болон нас барагсдын тоо. Worldometer

Европ тивд өвчний тархалт хамгийн өндөртэй байгаа Итали улс 16 сая хүнийг хөл хорионд оруулж, улс даяар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийд гаргасан байна. Тус улсад нэг өдрийн дотор 133 хүн коронавирусийн улмаас нас барж, дэлхий нийтийг цочирдуулсан юм.

Халдвар 105 оронд хүрсэн бөгөөд хамгийн олон хүн өвчилсөн газар нь: 

Хятад (80735), 
Итали (7375), 
Солонгос (7313), 
Иран (6566), 
Франц (1209) байгаа ажээ.

Эх сурвалж: BBCWorldometer

TAGS