• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0

Сургуулийн үдийн хоол нь бага ангийн хүүхдийн таргалалттай тэмцэхэд чухал ач холбогдолтой болохыг судлаачид илрүүлж, мэргэжилтнүүд болон төр засагт хүүхдийн таргалалттэй тэмцэх шийдэл болох талаар танилцууллаа.  

Essex их сургуулийн нийгэм, эдийн засгийн институтийн судлаач Birgitta Rabe болон Angus Holford нарын, Английн бага сургуулийн 4-7 насны хүүхдийн өдрийн хоолны чанар, үүнд чилгэсэн бодлогыг сайжруулах талаар судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд бага насны хүүхдийн үдийн хоолны чанарыг сайжруулах нь таргалалттай тэмцэх гол арга болохыг санал болгожээ.

Тэд бага ангийн 16 мянган хүүхдийн биеийн жингийн индекс /БЖИ/дээр харьцуулалт хийж шим тэжээлийн тэнцвэртэй байдлын нөлөөлөл, 2014 онд засгийн газраас танилцуулсан хамгийн ихдээ авах 530 кило калори авч байх зохицуулалт хэр хэрэгжиж буйг судалжээ.  

Тэдний хийсэн судалгаагаар БЖИ нь хичээлийн жилийн турш ердийн хэмжээнд дөхөж буюу 7 хувиар буурсан үзүүлэлт гарч, сургуулийн хоол нь хүүхдийн эрүүл хоололтод эерэгээр нөлөөлдийг нотолжээ. 

Энэ нь үзүүлэлт хэдий бага мэт сонсогдох ч эрүүл хооллолтын талаарх сургалт, өдрийн дасгал хөдөлгөөнөөс ч илүүтэй үр дүнтэй арга хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн нэгээс хоёр долоо хоногийн хичээлийн амралтын үеэр  хүүхдийн БЖИ хамгийн дээд хэмжээндээ хүрч буюу хүүхдүүд гэртээ байхдаа их калори авч, сургуульд тоглож дасгал хийдэг үеэсэ бага энерги зарцуулдаг байна. 

Төрөөс нэг хүүхдийн хоолонд жилийн 437 фунтийн төсөв зарцуулдаг нь гэрээсээ хоолоо авчирдаг байсан зардлыг үлэмж танаж чаджээ. 2010 онд буюу хүүхдүүд өөрсдөө гэрээсээ хоолоо бэлтгэж ирдэг байх үед хүүхдийн өдрийн хоолны дундаж илчлэг 624 калори, хоолны гуравны хоёрыг калори ихтэй, шим тэжээлгүй, чихэртэй ундаа шоколад зэрэг хүнс бүрдүүлдэг байжээ.  

Эх сурвалж: theguardian.com

TAGS