• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Саудын Араб улс дэлхийн зах зээлд гаргаж буй газрын тосны үнээ 27 хувь хямдруулж, нэг баррелийг 30 ам.доллараар худалдаалах болсноо зарлажээ.

Газрын тосны үнэ. Oil Price

30 ам.доллар нь нэг баррель газрын тосны сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үнэ бөгөөд энэхүү гэнэтийн хямдрал бусад үйлдвэрлэгчид үнээ бууруулахад нөлөөлж эхэлсэн байна.

Коронавирусийн дэгдэлт дэлхийн зах зээлийг удаашруулж буй энэ үед Саудын Араб тэргүүтэй Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) нь дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг Орос улстай өнгөрсөн долоо хоногт уулзалт зохион байгуулсан билээ. 

Гэвч ОПЕК-ийн үйлдвэрлэлээ харилцан бууруулах хэлэлцээр бүтэлгүйтсэн бөгөөд энэ нь тэднийг экспортын үнээ бууруулж, Оросын байр суурьд нөлөөлөхөд хүргэсэн байна.

 

Эх сурвалж: CNN

TAGS